| | USD/MNT 0₮

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:22 цагт газардана

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд 20:22 цагт газардана. Уг онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа юм. Өглөө 08:40 цагт Улаанбаатараас хөөрсөн тус онгоц Сөүл хотод буугаад, 14:20 цагт УБ руу ниссэн юм.

Урьдчилсан судалгаагаар зорчигчид дунд жирэмсэн 17 эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 иргэн ирэх тооцоо байгааг ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20 цаг 22 минутад газардана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.