| | USD/MNT 0₮

Зүүнхараад тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу орой гарна

Сэлэнгэ аймгийн Зүүнхараад өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан байгаа билээ.

Тодруулбал, нөхрөө Энэтхэг улс руу эмчилгээнд авч яваад гуравдугаар сарын 10-нд Монголдоо ирсэн эмэгтэй А нь тусгаарлагдсан юм билээ. Ингээд тусгаарлагдах хугацаа дууссаны дараа гэртээ гарсан бөгөөд өчигдөр цээжээр нь хатгуулж өвдөх, өндөр тунгаар халуурах шинж тэмдэг илэрсэн тул сумын эмнэлэгт тусгаарласан юм.

Тус суманд ХӨСҮТ-ийн баг ажиллаж байгаа бөгөөд шинжилгээний хариу өнөө орой гарна гэдгийг Д.Нямхүү дарга хэлсэн билээ.

Иргэн А нь гэртээ тусгаарлагдаж байсан. Гэрийн дэглэм сахих хугацаандаа эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг сайн дагаж мөрдөж байсан юм билээ. Харин тусгаарлагдах хугацааныхаа дараа нь харзны усанд орсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа учраас түүнээс шалтгаалж, даарсан ч байж болох юм гэж эмч нар үзэж байгаа аж.

Сэлэнгийн Зүүнхараад тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу өнөө орой гарна. Тус суманд ХӨСҮТ-ийн баг ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.