| | USD/MNT 0₮

БАЙГАЛЬ СУДЛААЧ ЭРДЭМТЭД НОГООН БАЙГУУЛАМЖ БУУЛГАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЛАА

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Хот тохижилтын газрын гүйцэтгэлээр Сүхбаатарын талбай урд талын 1,6 га газар талбай буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг олон нийт болон ой, хөрс, байгаль судлаач эрдэмтэд эсэргүүцэж эхэллээ.

Дэлхий нийт айхтар цах тахлын өмнө өвдөг сөхөрч байна. Монголчууд ч энэ халдварт өртсөн байгаа. Эдийн засаг агшсан энэ үед нийслэлийн удирдлагууд нийслэлийн төсвийг үргүй зүйлд зарцуулах гэж байгааг шүүмжилж буй.

Улаанаараа эргэлдсэн шороо ихтэй гэр хорооллоо хөгжүүлэхгүй байж, улсынхаа төв талбайд олон жил усалж тарьж ургуулсан ногоон байгууламжаа буулгаж шийдэл бүхий усан оргилуур барихыг эсэргүүцэж байна. Усан оргилуур монголд хэрэгтэй юу. Зуны гурван сар ашиглахын тулд 3,2 тэрбум төгрөг зарцуулна гэдэг байж боломгүй зүйл. Энэ бол их мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө болохоос дарга нарын үргүй зүйлд зарцуулах тансаглалын мөнгө биш юм.

Түүнээс гадна Монголын ой, хөрс, байгаль судлаач эрдэмтэд болох Ч.Доржсүрэн, Ч.Дугаржав, Ж.Гарьдхүү нарын төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлах бичиг хүргүүлсэн байна. Тэд 80 жилийн настай цэцэрлэгт хүрээлэнг буулгаж нурааж байгаа энэ зохисгүй үйлдлийг нэн даруй таслан зогсоохыг хүсч энэхүү бичгийг хүргүүлжээ.

Энэхүү цэцэрлэгийг устгаад, шинэ мод сөөгөөр хэвийн цэцэрлэгийн хэмжээнд хүртэл авч ирэхэд ургах орчин болон ургамалаасаа хамаараад 5-30 жил шаардагдах тул ийм их хугацаагаар хотын агаарыг сэлбэж байдаг цэцэрлэгийг устгах нь бараг гэмт хэрэг. Өнөөдөр дэлхийн бүх улс орон нийслэлээ ногоон эко хот болгохын төлөө нэг модыг хайрлан ургуулахыг зорьж байхад ийнхүү хядаж үгүй хийж, газрыг нь тэгшилж, усан оргилуур барихаар улайрч байгааг эрдэмтэд эсэргүүцэв.

Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.