| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл: Нэг сартай нярай коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Халдварын тархалт маш хурдацтай явж байна. Итали улсад нас баралт хамгийн өндөр түвшинд буюу 12 хувьтай байгаа. Анх өндөр настай хүмүүс халдварт өртөж байна гэж байсан бол бага насны хүүхдүүд нас барах тохиолдол нэлээдгүй бүртгэгдлээ. Ялангуяа АНУ-д зургаан долоо хоногтой нярай коронавирусийн халдварын улмаас нас барлаа. Тэгэхээр халдварын индекс 2.5-3-тай байна. Үүгээрээ Испанийн цар тахлын индексыг давлаа.

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гараад 14 хоногийн хяналтад байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар манай улсад дахин хоёр сэжигтэй тохиолдол Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан залуу бол Турк, БНСУ, Энэтхэг улсаар аялсан гэсэн өгүүлэмжтэй, уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй, гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан. Гэсэн хэдий ч тусгаарлалтын дараа хатгааны шинж тэмдэг илэрсэн тул ойрын хавьтлын 7 хүнийг тусгаарласан байгаа.

Хоёр дахь сэжигтэй тохиолдол бол Дархан-Уул аймагт ОХУ-аас ирсэн оюутан юм. Түүнд мөн дээрх шинж тэмдэг илэрсэн. Тусгаарлалтад байсан тул тухайн хүний ойрын хавьтал байхгүй" хэмээн мэдэгдлээ.

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Халдварын тархалт маш хурдацтай явж байна. Итали улсад нас баралт хамгийн өндөр түвшинд буюу 12 хувьтай байгаа. Анх өндөр настай хүмүүс халдварт өртөж байна гэж байсан бол бага насны хүүхдүүд нас барах тохиолдол нэлээдгүй бүртгэгдлээ. Ялангуяа АНУ-д зургаан долоо хоногтой нярай коронавирусийн халдварын улмаас нас барлаа. Тэгэхээр халдварын индекс 2.5-3-тай байна. Үүгээрээ Испанийн цар тахлын индексыг давлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.