| | USD/MNT 0₮

ИРГЭД ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ

Иргэд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд удахгүй үнэгүй төлбөргүй хамрагдаж эхэлнэ.  

Энэ 2020 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ боломжийг олгосон билээ.

Гэхдээ уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх журам боловсруулах Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр цаашид өвчтэй хүн биш урьдчилан сэргийлэлт илүү сайн хамрагдах түвшинд аваачих нь хэтийн зорилго ажээ.

Ингэхдээ 40-өөс дээш насныхан элэгний В,С вирус илрүүлэх болон элэгний архаг үрэвсэл, хатууралтай бол  ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээг жилд нэгээс хоёр удаа өгөхөөр болжээ.
 
30-60 насны эмэгтэйчүүд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 40 ба түүнээс дээш насны иргэд ходоод улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэд уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдахаар уг хуульд тусчээ. 
 
Ингээд иргэд дараах долоон төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх юм байна. 
 
 
2020 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ боломжийг олгосон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.