| | USD/MNT 0₮

1.1 сая хүүхдэд гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг олгоно

Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн дэгдэлтийн үеэр эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх багц төлөвлөгөөг баталсан. Үүнд, хүүхдийн мөнгийг гурван сарын турш 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болгосон. Тухайлбал, Монгол Улсад 18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд байгаа бөгөөд гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг олгох юм. Энэхүү ажилд 34.2 тэрбум төгрөг шаардлагатай юм. Үүнийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлнэ хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдсэн.

Жишээлбэл, сургуулийн үдийн цай хөтөлбөрөөр өдөрт нэг сурагчид 900 төгрөг, цэцэрлэгийн хүүхдэд 2475 төгрөг хуваарилдаг. Уг зардлын хэмнэлтээс энэхүү арга хэмжээг санхүүжүүлэх аж.

Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн дэгдэлтийн үеэр эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх багц төлөвлөгөөг баталсан. Үүнд, хүүхдийн мөнгийг гурван сарын турш 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болгосон. Тухайлбал, Монгол Улсад 18 хүртэлх 1.1 сая хүүхэд байгаа бөгөөд гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг олгох юм. Энэхүү ажилд 34.2 тэрбум төгрөг шаардлагатай юм. Үүнийг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлнэ хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.