| | USD/MNT 0₮

Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орлоо

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар шуурхай мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Тодруулбал, Токиогийн нислэг Улаанбаатараас маргааш буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 13.05 цагт хөөрч, орон нутгийн цагаар Токио хотод 19.00 цагт бууна. Буцаж ирэх иргэдийн хувьд нислэгийн цагт өөрчлөлт ороогүй буюу МИАТ-ын онгоц дөрөвдүгээр сарын 03-ны 08.30 цагт Токиогоос нисээд Улаанбаатарын цагаар 13.05 минутад бууна. Тэгэхээр энэхүү өөрчлөлт нь Улаанбаатараас Токио руу нисэх иргэдэд хамаатай гэсэн үг. 

Сөүл явах нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Маргааш 08.40 минутад Улаанбаатараас хөөрөөд 12.50 минутад Сөүл хотод буугаад, 14.20 минутад ниснэ. 17.00 цагт Улаанбаатарт газардах хуваарийг МИАТ компаниас өглөө. 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Сөүлээс 251 зорчигч ирнэ. Урьдчилсан судалгаагаар жирэмсэн 17 эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 иргэн ирэх тооцоо байна. Харин Токиогоос 255 зорчигч ирэхээс өндөр настай 31 иргэн, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд, 2-14 насны 16, жирэмсэн 4 эмэгтэй, бусад улс орноос дамжин ирж байгаа 52 иргэн ирж байгаа гэсэн судалгаа ирсэн. Онгоцонд ХӨСҮТ-ийн эмч, МХЕГ-ын улсын байцаагч нар хамт явна.

ШУУРХАЙ: Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орлоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.