| | USD/MNT 0₮

СЭЛЭНГЭ АЙМАГТ КОРОНАВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусын сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Энэтхэг улсад нөхрөө эмчлүүлээд буцахдаа Турк улсаар дамжин Монголд ирсэн эмэгтэйд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлажээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Мандал суманд нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт очсон эмэгтэйд цээжээр өвдөх шинж тэмдэг илэрсэн тул суманд нь тусгаарлаад байна. Аймгийн төвөөс эмч нар явсан.

Эмч нарыг ирэхээр сэжигтэй тохиолдол гэж үзэх эсэх нь тодорхой болно. Мөн сорьц авч, ХӨСҮТ рүү явуулна. Энэ эмэгтэй Энэтхэгт нөхрөө эмчлүүлээд Туркээр дамжин гуравдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирсэн. Мандал суманд өнөөдөр нөхрөө үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ халуурч, цээжээр өвдөж байна гэдгээ хэлсэн” гэв.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусын сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.