| | USD/MNT 0₮

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО

Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшилжээ.

Тодруулбал, өнөөдөр болох байсан хуралд шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нар шүүх хуралдаан давхцсан тул хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасныг хангаж, энэ сарын 20-ны 10.00 цаг хүртэл хурлыг хойшлуулжээ.

Хэргийг сануулбал, Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Г-г хэрцгийгээр зодож амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгуулж байгаа юм.

Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.