| | USD/MNT 0₮

ИНДОНЕЗ УЛСАД ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ОХИДУУД ЭХ ОРОНДОО ИРЖ ЧАДАХГҮЙ ОЛОН ХОНОЖ БАЙНА

Дэлхийд тархсан ковид 19 халдварын улмаас нэн шаардлагатай авчрах ёстой гэсэн иргэдээ Монгол Улс тусгай чиг үүргийн онгоц явуулж авахуулаад байгаа. 
Гэтэл тусгай чиг үүргийн онгоцоор тусгай иргэд ирж, улмаар тусгаарлалтад байх хугацаандаа архидан согтуурах, хоорондоо зодолдох зэрэг зохисгүй үйлдэл гаргасаар байна.
 
Гэвч гадаадад тэмцээнд явсан хүүхдүүд эх орондоо ирж чадахгүй арга мухардаж, сэтгэл зовниж байгаа талаар гурван охины эцэг эх Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж ил захидал илгээжээ.
 
Тодруулбал, өсвөрийн “Fed Cup” тэмцээн Индонез Улсад зохион байгуулагдаж 2020.02.25-нд өндөрлөсөн. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин нэг дасгалжуулагч амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Гэвч тэд эх орондоо ирж чадахгүй байна. 
 
Ил захидалд Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохоор явсан өсвөр насны охид эх орондоо ирж чадахгүй Индонез улсад 40 гаруй хонож байгаад ар гэрийнхэн нь сэтгэл зовниж байгаа талаараа бичжээ. 
 
Энэ хугацаанд тусгай үүргийн онгоцоор ирэх бүхий л боломжийг хаасан боловч Станбулаас ирэх онгоцонд багтаагүй. 
 
Токиогоос ирэх хүмүүсийн жагсаалтад нэрс нь багтсан Гадаад харилцааны яамнаас Ч.Маралгаа, Х.Номин, Г.Есүгэн нарын нэрсийг хасчээ.  Тиймээс дээрх охидыг дараагийн тусгай үүргийн онгоцоор авч ирэх боломжийг олгохыг хүсч эцэг эх нь Шадар сайдад хандаж ил захидал илгээжээ.
 
Амьтны нялх үрсийн нэрсийг хасуулж, охидын өмнөөс нэрээ жагсаалтанд оруулсан хүмүүст ёсзүй гэж алга. Хүний нутагт насанд хүрээгүй охидууд хүнд нөхцөл байдалд байгааг холбогдох удирдлагууд болон Шадар сайд анхааралдаа авна уу.
 

 

Өсвөрийн “Fed Cup” тэмцээн Индонез Улсад зохион байгуулагдаж 2020.02.25-нд өндөрлөсөн. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин нэг дасгалжуулагч амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Гэвч тэд эх орондоо ирж чадахгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.