| | USD/MNT 0₮

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮХЭД ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРСЭН НЬ ҮНЭН ГЭВ

Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улс тусгай үүргийн онгоц гаргаж гадаадаас иргэдээ татан авч байгаа.

Дэлхийн олон улс оронд тархсан ковид 19 халдварт өртөхгүй гэсэн монголчууд эх нутагтаа ирэхийн тулд үхэн хатан зүтгэж байгаа нь үнэн. Гэвч ирэх ёстой хүмүүс нь ирж чадахгүй үлдэж хоцрох тохиолдол байна. Харин танил тал арын хаалгаар дарга нарын хүүхдүүд болон ар гэрийнхэн ирж байна гэсэн шүүмжлэл гараад байна.

Тухайлбал,энэхүү иргэдээ татах ажиллагааг гардан хийж байгаа Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүүхэд тусгай үүргийн онгоцоор Москвагаас ирж тусгаарлалтад оржээ.

Хүүхдээ тусгай үүргийн онгоцоор ирсэн гэдгийг ч мэдээгүй гэж мэлзсэн Ө.Энхтүвшин дарга өнөөдөр тодорхой тайлбар хийгээгүй байгаа юм.

Тэгвэл Шадар сайдын хүүхэд тусгай үүргийн онгоцоор ирсэн эсэхийг ОБЕГ-ын дарга хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад “Ө.Энхтүвшингийн хүү ирсэн үнэн. Тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын ямар ч иргэн билетээ захиалаад ирэх боломжтой. Тэр хэний хүүхэд байх нь бидэнд хамаагүй” гэсэн тайлбарыг өглөө.

 

Ө.Энхтүвшингийн хүү ирсэн үнэн. Тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын ямар ч иргэн билетээ захиалаад ирэх боломжтой. Тэр хэний хүүхэд байх нь бидэнд хамаагүй
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.