| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ТУСГААРЛАГДАЖ БАЙСАН ХОЁР ТУРК ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар 205 оронд бүртгэгдсэн бөгөөд Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах эрсдэл байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа ийм олон улсад тархсан цар тахалтай нүүр тулаад буйг ДЭМБ-ын тэргүүн онцложээ.

Харин манайд 12 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс хоёр нь бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан бол өнөөдөр хоёр иргэнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч үзэхэд коронавирус илрээгүй. Тусгаарлагдаж, хянагдаж байсан хоёр турк иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтлын 10 хүнийг нь тусгаарласан шинжилгээ хийж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Тусгаарлагдаж, хянагдаж байсан хоёр турк иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтлын 10 хүнийг нь тусгаарласан шинжилгээ хийж байн
Нийгэм

Сэтгэгдэл (27)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.