| | USD/MNT 0₮
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс тус танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль энэ сарын 28-нд явагдаж, дараагийн ерөнхийлөгчийг томилох учиртай. Гэтэл эл ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг гэнэт цагдан хорьсон нь олны анхааралыг татаж, хардлага төрүүлээд байна.
Учир нь Манай улсад аливаа сонгууль бүрээр нэгнийгээ намнадаг нь гэм биш зан болоод удаж буй. Энэ үйл явц УИХ-ын сонгуулийн явцад ч иргэдийн нүдэнд илхэн, том томруун харагддаг.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдыг цагдан хорьж байсан хэд хэдэн баримтыг энд дурдъя:
§ 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр зургаан нэр дэвшигч 461-р ангид цагдан хоригдож, торны цаанаас сонгуулийн суртачилгаагаа явуулж байсан түүхтэй.
§ 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын явуулгаар АН-ын нэр бүхий гишүүдийг цагдан хорьж нэр дэвших үйл явцад нь санаатайгаар саад учруулж байв. Мөн түүнчлэн АН-ын сонгуулийн штаб дээр ажиллаж байсан ЗУРГААН СЭТГҮҮЛЧДЫГ ямар ч үндэслэлгүйгээр барьж хорьсон .
Хамгийн ноцтой нь эдгээр хоригдсон хүмүүс бүгд сонгуулийн санал хураалтын яг өмнөх өдөр эсхүл сонгуулийн дараа суллагддаг жамтай.
§ Мөн түүнчлэн 2024 оны сонгуулиар Үндэсний эвсэл намын гишүүдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгохгүй хясан боогдуулж байсан тухай асуудал ч мөн яригдаж байлаа.
Энэ мэтчилэн сонгуульд өрсөлдөж буй нэгнийгээ хясан боогдуулсан, намнасан Улс төрийн бохир тоглоом газар авч одоо бүр Худалдаа Аж үйлдвэрийн танхим руугаа хүртэл давхиад орчихлоо.
ҮҮНИЙ ЗОЛИОС НЬ Т.ДҮҮРЭН БОЛЖ СОНГУУЛЬД ДҮҮЖЛЭГДЭВ.
Түүнийг БОАЖ-ын сайд Цэрэнбатын зөвлөхөөр нь ажиллаж байх үедээ 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй Герман улсын нэгэн компанитай байгуулсны улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон гэх хэрэгт буруутган цагдан хорьсон, өмнө нь шалгагдаж байсан гэх.
Угтаа эл хэргийг тухайн үед нь шалгалтын ажиллагаа явуулж хорьж цагдахгүй, ЯАГААД ЗААВАЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЯВЦАД НЬ ТЭГЭЭД БҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуулийн яг өмнөх өдөр хорьсон нь хардлага төрүүлээд байгаа юм. Энэнь зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг нь илт харагдаж буй.
Үүнтэй холбоотойгоор Т.Дүүрэн өөрийн цахим хуудсандаа бичихдээ, "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Өнөө орой MNB сувгаар гарах ярилцлагыг гаргахыг хоригложээ. Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж" хэмээн нийтэлсэн байдаг.
Энэхүү танхимын ерөнхийлөгчийн сонгуульд найман хүн өрсөлдсөн аж. Тухайлбал, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Эдийн засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нар өрсөлдсөн. Эдгээр өрсөлдөгчдөөс МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн улиран сонгогдож удаах Ерөнхийлөгч болох нь тодорхой байлаа.
Ингээд өчигдөр МҮХАҮТ-ын ээлжит бус XXII дугаар их хурал болж тэд ерөнхийлөгчөө сонголоо. Хурлын үйл явц халуун өрнөж “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болсон хэдий ч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байна.
Учир нь “Хурлын өмнө Т.Дүүрэн хоригдсон нь Л.Төр-Одын санаачилга гэж түүнийг ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллааг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлж чадахгүй кнопчин” гэх мэтээр шулуухан хэлж дургүйцлээ илэрхийлсэн.
Үүнээс үзэхэд Т.Дүүрэнгийн хоригдсон нь ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой төдийгүй захиалгатай үйл ажиллагаа болох нь тодорхой байна.
Ийнхүү Л.Төр-Одын багынхан шударга бус сонгууль явуулж, бусармаг үйлдлийнх нь үр дүн гарах шиг боллоо. Одоо түүний хэрхэн яаж ажиллах нь олны нүдэнд ил байна.
М.Үүрийнтуяа