| | USD/MNT 0₮

"Түгжрэл"-дээ ТҮГЖИГДСЭН Р.Эрдэнбүрэн САЙДЫН СЭТРЭЭСЭЭ "БУЛТАВ"

Энэ жил манай улс түүхэндээ анх удаа 126 гишүүн парламентад суулгаад дээрдсэн зүйл байсангүй.  Бүр улам дордлоо ч гэж хэлж болмоор. Улсын төсвөөс тонох үргүй зардлын тоо л хэдэн их наядаар нэмэгдэж байх шиг. Учир нь шинээр сонгогдсон 126 гишүүн өнөөдөр Улсын төсвөө ч батлаж чадахгүйгээр зогсохгүй шинэхэн сайдууд нь эрх үүргээ ч мэдэхгүй будилж яваа бололтой.

Тэдний нэг бол Түгжрэлийн сайд гэгддэг Р.Эрдэнэбүрэн.

Түгжрэл, утаа, униар, хөрсний бохирдлын үүр уурхай болоод буй нийслэл Улаанбаатар хотоо 20 минутын хот болгоно гээд попорч яваа улстөрч. Угтаа 20 минутын хот гэдэг нь бүх үйлчилгээг 20 минутад авахыг л хэлээд байгаа юм.

Гэвч манай улсын хувьд 20 минутын хоттой болох нь ёстой л “Монгол даргын Монгол мөрөөдөл” болоод байна.. Хүйтний эрч чангарч, хүмүүсийн хөл ихсэж, хотын түгжрэл замаа алдав. Ялангуяа ажил цуглах, тарах цагаар хот тэр чигтээ 0 зогсов.

Нийслэлийн удирдлагуудаас тэр дундаа "Түгжрэлийн сайд сэтэртэнгээс" ард түмэн дорвитой шийдэл, хариулт хүлээж суутал эрхэм сайд нь албан тушаалаасаа бултах санаа тээсэн бололтой

Учир нь тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, "Өмнөх хоёр сайдын статус нь түгжрэл хариуцсан гэж явж байсан. Миний бие 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна. Нэгдүгээрт би түгжрэлийн сайд биш.

Гэхдээ түгжрэлийн асуудал чухал байгаа учраас энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, Засгийн газрын түвшинд оруулж байгаа юм. Өнөөдөр нэг тогтоол албажиж байна. Яг албажсаных нь дараа мэдээлэл өгнө. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатарт 7 хоногт 1 удаа төрийн албан хаагчид зайнаас ажиллах тогтоол албажиж байна. Засгийн газрын хуралдаанаар орчихсон байгаа" гэжээ.

Угтаа саяхан л түгжрэлийн гол шалтгаан нь эвдрэлтэй замууд байна гэж хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн бүх замаа хуулж зам засварын ажлыг явуулаад байв. Мөн түүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд би ЧИМЭЭГҮЙ АЖИЛЛАЖ байна хэмээн попорч байсан.

Гэтэл өнөөдөр нэг бол Би түгжрэлийн сайд биш гээд л эсвэл “Ирэх жилээс түгжрэлийн татварыг шинээр тооцдог болно гэхчилэн энэ хүний ухаан санаа нь хотын ТҮГЖРЭЛДЭЭ ТҮГЖИГДСЭН бололтой.

 М.Үүрийнтуяа 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.