| | USD/MNT 0₮

"Битүү шөл" хийх сурталчилгааны өртөгт улсын төсвөөс 1.2 ТЭРБУМ төгрөг зарцуулжээ

Улс тунхагласны баяр өнгөрсөн мягмар гарагт болж иргэд бүх нийтээрээ амарсан. Эл өдөртэй холбогдуулж УИХ-ын Тамгын газраас айл бүр "Битүү шөл" хийж идэх мөн сурагчид гэрийн даалгавартаа гэр бүлээрээ хийх уриалга гаргаж иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан юм.

Тэгвэл энэ шуугианы дундуур битүү шөл хийж идэх реклам, сурталчилгаа болон улс тунхагласны баярт зохиулсан бусад арга хэмжээнд УИХ-ын Тамгын газраас улсын төсвийн 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий. Улмаар эл мэдээлэл цахим сүлжээнд тархаж, мөн л иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

М.Үүрийнтуяа 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.