| | USD/MNT 0₮

АРИЛЖААНЫ БАНКУУД ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛЭЭ 20 ХУВИАР БУУРУУЛАХААР БОЛОВ

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувиар бууруулахаар болжээ.  

Тус арга хэмжээг Ариг банк, Богд банк, Голомт банк, Капитрон банк, Кредит банк, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна.

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувиар бууруулахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.