| | USD/MNT 0₮

Төрсөн эцэг нь 15 настай охиноо хүчирхийлжээ

Уг нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг. Бага  насны хүүхэд хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12 жил, түүнээс цааш 20 жил, бүх насаар нь хорьдог. Гэхдээ бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийн тоо буурахгүй, харин ч өссөөр байна. 2019 онд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдээс хүчиндэх гэмт хэрэг 16.3 хувиар өссөн бөгөөд 2017 онд улсын хэмжээнд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоо бий. Мөн 2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бол үүний 230 нь буюу 44.9 хувь нь хүүхэд хохирогч болжээ. Гэвч энэ тоо мэдээ нь бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг бүхэлд нь илэрхийлж буй тоо мэдээ биш байх магадлалтай. Ихэнх тохиолдолд хохирогчид хууль хяналтын байгууллагад хандахгүй өнгөрөөдөг, хандсан ч хэрэгсэхгүй болох, өргөдлөө татаж авах, гомдолгүй, тохиролцсон гэх зэргээр асуудал орхигддог. Учир нь насанд хүрээгүй, бага насны хүүхэд ялангуяа охидын эсрэг хүчингийн гэмт хэрэгт дийлэнхдээ ураг төрлийн хүмүүс холбогдож байгаа юм. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй бага насны хүүхэд, ялангуяа охидын эрхийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг байна. Ураг төрлийн болон таньдаг хүндээ хүчиндүүлсэн тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлдэггүй, мэдээлсэн ч томчууд хоорондоо “тохиролцоод” хүүхэд хохироод үлддэг асуудал байсаар байна.

Яг ийм хэрэг Баянхонгор аймагт гарчээ. Тодруулбал, тус аймагт 15 настай эмэгтэй хүүхдийг хүчиндсэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад хохирогч охиныг төрсөн эцэг болох Б нь хүчиндсэн байна. Яг одоо энэхүү хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм. 

Эрүүгийн хуульд албан ёсоор бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөх насыг дурдаагүй, ял шийтгэл нь өмнөх хуулийн ижил зохицуулалтаас хэт бууруулсан байна. Мөн өмнөх зохицуулалтаар хүчингийн гэмт хэрэгт хүндрүүлэх шалтгаанаар тооцдог байсан хохирогчийг жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь хүүхдийн бэлгийн эрх чөлөөг хамгаалахад ухралт хийсэн хэмээн судлаачид үзэж байгаа юм. 

Монголын төр хүүхдэд ээлгүй болох нь дээрх жишээнүүдэд батлагдсаар байна. Хамгийн эмгэнэлтэй нь бяцхан охидоо, үрсээ хамгаалах ёстой, ийм үүрэгтэй хүмүүс нь өөрсдөө үйлдэж байгаа хэрэг юм. Зөвхөн охидыг ч биш хүүгээ, дүүгээ хүчирхийлж байна гэхээр бид бяцхан үрсээ хаана, хэнээсээ хамгаалах ёстой юм бэ. 

Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь уншиж бичүүлж сургасан, тийм ч хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, сургуульд явууллаа гэцгээдэг. Гэхдээ Монголын ирээдүй бол тийм хүүхдүүд биш эрүүл аюулгүй орчин өсч торнисон эрүүл энд охид хөвгүүд байх болно. Тэдэнд сэтгэл санааны болоод бие махбодын ямар ч хүчирхийлэл байх ёсгүй. 

Уг нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг. Бага насны хүүхэд хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12 жил, түүнээс цааш 20 жил, бүх насаар нь хорьдог. Гэхдээ бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийн тоо буурахгүй, харин ч өссөөр байна. 2019 онд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдээс хүчиндэх гэмт хэрэг 16.3 хувиар өссөн бөгөөд 2017 онд улсын хэмжээнд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тоо бий.
Нийгэм

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.