| | USD/MNT 0₮

Нүүрс экспортлох дөрөв дэх боомт нээгдлээ

Коронавирусийн халдварын улмаас манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоогоод байсан. Харин ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсны хүрээнд гуравдугаар сарын 16-наас боомтуудын үйл ажиллагааг шат дараалалтайгаар нээж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Ийнхүү нүүрс экспортлох дөрөв дэх боомт нээгдэж байгаа хэрэг юм. Ингээд одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханги гэсэн дөрвөн боомтоор нүүрс экспортолж байна.

Нүүрс экспортлох дөрөв дэх боомт нээгдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.