| | USD/MNT 0₮

НАРО БАНЧИН ГЭГЭЭНТЭН ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ УОК-Т 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ

Олон хутагт хувилгаан төрөн гарсан Завхан нутагтаа дахин мэндэлж гийсэн эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчин хувилгааны VII дүрээр батламжилсан Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын зарлигтай Данзанлхүндүв гэгээнтэн Энэтхэг улсаас эх орондоо түр хугацаагаар ирсэн байгаа юм.

Өнөөдөр түүний мэлмий гийсэн өдөр буюу төрсөн өдөр нь тохиож байна. Дэлхийд дэгдсэн цар тахалтай тэмцэж байгаа Улсын онцгой комисст Наро Банчин гэгээнтэн 10 сая төгрөгийн хандив өргөв. 

Энэ талаараа гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна.

Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна. Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай. Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна.

Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.



Өнөөдөр түүний мэлмий гийсэн өдөр буюу төрсөн өдөр нь тохиож байна. Дэлхийд дэгдсэн цар тахалтай тэмцэж байгаа Улсын онцгой комисст Наро Банчин гэгээнтэн 10 сая төгрөгийн хандив өргөв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.