| | USD/MNT 0₮

Эрүүгийн зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс дөрвөн гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 15 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 507 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 443, мөрдөн байцаалтын 64 хэрэг байна.

Эрүүгийн зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.