| | USD/MNT 0₮

КАТАР УЛСААС 42 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРЛЭЭ

Катар Улсаас Монгол Улсын иргэдийг тээвэрлэж ирсэн тусгай нислэгийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөөдөр газарджээ. Тус улсаас иргэдээ татах асуудал нэг сарын өмнөөс Улсын онцгой комиссын хурлаар яригдаж байсан юм.

Ийнхүү өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн алба хаагч эх орондоо ирсэн бөгөөд тэднийг, ачаа барааных нь хамт 21 хоног тусгаарлах юм байна.

ХӨСҮТ-ийн эх сурвалжийн хэлж буйгаар дээрх цэргүүдээс өнөөдөр шинжилгээ авна. Харин шинжилгээний хариу маргааш гарна гэлээ.

Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн алба хаагч эх орондоо ирсэн бөгөөд тэднийг, ачаа барааных нь хамт 21 хоног тусгаарлах юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.