| | USD/MNT 0₮

НҮҮДЛИЙН ШУВУУДААР ДАМЖИН ХАЛДВАР ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ

Коронавирусын халдварын хоёрдугаар давалгаа Европоос Ази улс руу чиглэж байгааг ДЭМБ-аас онцолсон.

Тийм учраас Монгол Улс ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж байгаа. Дэлхийд халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөмж зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой.

Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг сайн хийж байна.

Мөн цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур дагуулж явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг хотын дарга С.Амарсайхан онцолжээ.

 

Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур дагуулж явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг хотын дарга С.Амарсайхан онцолжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.