| | USD/MNT 0₮

Жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхины хэргээр баривчиллаа

Залуу жүжигчин Б.Энхтүвшинг дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэргээр баривчилжээ.

Тодруулбал, 20:00 цагийн үед СХД-ийн нутаг дэвсгэр дээрээс хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь илрүүлэн баривчлав. Эх сурвалжийн хэлж буйгаар, түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан гэх мэдээлэл байна.

Жүжигчин Б.Энхтүвшингийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноно тоглосон бөгөөд жүжигчин А.Ганчимэгийн найз залуу байсан төдийгүй охиных нь эцэг гэдгийг олон хүн мэднэ.

Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

 

О.Гал 

Залуу жүжигчин Б.Энхтүвшинг дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэргээр баривчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.