| | USD/MNT 0₮

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Ч.ЭНХБАТЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ХЭМЭЭН ҮЗЭЖ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

АТГ-аас Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлжээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Энэ талаар АТГ-аас тодруулахад “Шалгаж эхэлсэн нь үнэн. Өнгөрсөн баасан гарагт хэд хэдэн газарт нэгжлэн хийн шалгаж эхэлсэн. Цагдан хориогүй” гэсэн тайлбарыг өглөө.

Өмнө нь Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг авлига албан тушаалын хэргээр олон жил шалгасан ч өнөөдрийн байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Түүнийг Хөгжлийн банкийг удирдаж байхдаа тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгаснаас Худалдаа хөгжлийн банкныханд давуу байдал олгосон гэх хэргийг нь шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлээд сураг алдарчээ.

Тэгвэл энэ удаад тус банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг мөн авлига, албан тушаалын хэргээр шалгаж эхэллээ. 

АТГ-аас Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлжээ. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.