| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймагт тусгаарлалтаас гарч архидан согтуурсан этгээдэд хариуцлага тооцно

Тусгаарлалтад байгаа иргэд тусгаарлалтаас гарсны дараа өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Гэтэл иргэд хэнэггүй загнаж, Эрүүл мэндийн яам болон холбогдох газруудаас өгсөн зөвлөмж шаардлагыг биелүүлэхгүй байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр "Тусгаарлагдаад гарч байгаа иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Мэргэжлийн байгууллагын зүгээс маш их анхааруулж байна. Гэтэл Сэлэнгэ аймагт нэг нөхөр байна. Улаанбаатарт ирсэн. Ирээд хоёр, гурван хоног архидан согтуурсан. Холбогдох арга хэмжээг нь авна. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байна гэдэг бол маш чухал.

Баталгааны хуудсан дээр гарын үсэг зурж, амалж амалчихаад дүрэм зөрчөөд байна. Хэнэггүй байдлаасаа болж, эрсдэл бий болгох вий. Дэглэм сахиж байгаагаас гадна бүх хүнд хамааралтай. Бүгдээрээ маш хариуцлагатай байх хэрэгтэй. Цаашдаа хатуухан ярина шүү гэдгээ хэлье” гэлээ.

Тусгаарлалтад байгаа 150 иргэнийг гаргажээ. Тэд өөрсдийгөө гэртээ дахин 14 хоног тусгаарлах ёстой юм. 

Баталгааны хуудсан дээр гарын үсэг зурж, амалж амалчихаад дүрэм зөрчөөд байна. Хэнэггүй байдлаасаа болж, эрсдэл бий болгох вий. Дэглэм сахиж байгаагаас гадна бүх хүнд хамааралтай. Бүгдээрээ маш хариуцлагатай байх хэрэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.