| | USD/MNT 0₮

Э.ДАШНЯМ:ЦЭЭЛ САЙХАН УРТЫН ДУУГАА ШУРАНХАЙЛЖ ЯВНА

Дэлхий нийтэд цар тахал тархсан хөл хориотой энэ үед монголчуудыг амралтын хоёр өдрийн үдэш “Voice of Mongolia” шоу, “Бүтэн амьдрал” уран сайхны кино хоёр л цэнхэр дэлгэцийн өмнө уяж, хүлээлгэдэг ажилтай болов. Нэг нь үзүүштэй сайхан шоу бол нөгөө нь нийгмийн амьдралыг харуулсан эмзэг кино юм.

Өчигдөр оройны “Voice of Mongolia” шоуны үзүүлбэр монголчуудыг огшоож омогшуулав.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Отгонбаярын багт орсон дуучин Г.Дашчанрав, Э.Дашням хоёрын үзүүлбэр олон мянган хүний шар үсийг босгож, дэлхийн тайзыг эзэгнэж чадав.

Д.Отгонбаяр Г.Дашчанрав, Э.Дашням хоёроор Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны аялгуу, яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнхийн орон” дууг дуулуулсан эзнээ олсон сонголт, нуль мэдрэмж байлаа.

Уг төгс уран бүтээлийн дундуур Э.Дашням уртын дууг шуранхайлсан нь тун ч содон шинэлэг шийдэл байв.

Үзүүлбэрийн дараа хэнийг нь багтаа авч үлдэх хэцүүхэн сонголтыг Д.Отгонбаяр түгшүүртэй хийсэн. Тэрбээр нэлээд бодон бодон байж “Даш…” гэж гацаж байгаад Г.Дашчанравын нэрийг хэлж, сонгосон. Үүний дараа харин шүүгч Ука Э.Дашнямыг шүүрснээр түүнд шоуг цааш үрэглжүүлэх боломж олдсон юм.

Э.Дашнямын хувьд өмнөх нэгдүгээр шатны үзүүлбэр дээрээ “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууг тун эвлэгхэнээр уянгуулахад Д.Отгонбаяр шууд эргэж харж, шар кнопоо дарснаар түүнд энэ нэр хүндтэй шоунд оролцох том боломж нээгдсэн юм.

Өчигдөр орой Э.Дашнямын нэр хүнд өндөрт гарав. Олон хүүхнүүд харж явдгаа, хайр сэтгэлээ илэрхийлж, крашлав.

Тэрбээр “Намайг дэмжиж урмын сайхан үг хайрлан байгаа хүн бүхэнд чин зүрхнээсээ баярлалаа улам хичээх болно. Монгол эх орон минь үүрд мандаж
Өнө мөнхөд орших болтугай. Цээл сайхан уртын дуугаа шуранхайлсаар байх болно” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

Тэр бусдын харц, сэтгэлийг татаад байгаа нь ердөө л буй бүхнээрээ үнэн байгаа нь...Даруухан байгаа нь, дуугаа мэдэрч байгаа нь, гүндүүгүй эгэл байгаа нь, тэнцчих юмсан гэж шатахгүй, шаралхахгүй байгаа нь.


Дууны өргөлт хэсэг дээр нүдээ аньж байгаа нь, заавал тэнцэнэ гэсэн хор шар үгүй мэт тэнцвэл тэр, тэнцэхгүй бол бас тэр л биз гэсэн байртай хээ шаагүйхэн дуулж байгаа нь, илүү дутуу хөдөлгөөнгүй хаа нэг гараа дэлгэнэ, дээрээс орилж хашхирч худлаа нугалаа гаргаагүй нь хамгийн гоё бөгөөд хамгийн үнэн нь.
Анхны үзүүлбэр дээрээ “Хурд” хамтлагийн “Бүсгүй минь” дууг дуулахдаа “Амсаад ханаагүй жаргал аа” гэдэг хэсэг дээр нүдээ тас аниад “ханааагүй” гэдэг үгийг уртаар удаанаар дуудсан нь, “нөхөж явах нь дээ” гэдэг хэсэг дээр үл ялиг инээмсэглэсэн нь бүр нэг хөөрхөн, хайр татахгүй байхын арга үгүй харц. 


Нүдээ аниад дуугаа мэдэрч дуулж байгаа нь хөдөө унага тамгалах найран дээр дээр буй мэт хачин гоё энгийн хэрнээ тансаг мэдрэмжийг төрүүлнэ. Хэзээ ч уйдахгүй, уянгалаг ур шаглаатай хоолой, хэзээ ч урвахгүй нэг тийм хөөрхөн царай, инээмсэглэлтэй даруухан залуу.


Торгон мэдрэмж дээр тосолсон хоолой гаргаж байгаа энэ гүндүүгүй эгэл залуугийн дуу бүрийг нь дахин дахин шимтэн шимтэн сонсмоор. Тэрбээр “Мөнгөн бороо”, “Туурайн чимээтэй Монгол”, “Чи миний эрдэнийн сувд” гэх мэт цөөнгүй дуутай уран бүтээлч нэгэн.

Өчигдөр оройны үзүүлбэр болох “Өнө мөнх орон”-г дуурийн дуучинтай хоршиж, уртын дуутай шуранхайлуулж, элэг нэгт монголчуудаа эх оронтой нь хамт огшоож чадсан. Алс хол хүний нутагт ажиллаж амьдарч байгаа олон мянган монголчууд Э.Дашням, Г.Дашчанрав хоёрын дуулахыг сонсоод нутгаа санаж, эх орноо бодож асгаруулсан байдаг юм.

Ёстой шар үс бостол, уулга алдтал, унаж тустал дуулж чадсан энэ хоёроор бахархахгүй гээд яах юм бэ, бас хайрлахгүй гээд хаачих юм бэ.

Э.Дашнямын хувьд Төв аймгийн уугуул бөгөөд багаасаа хөдөө морин дэл дээр дарцаглаж, исгэрэн уртын дуу шуранхайлж өссөн хүү. Найранд ерөөл магтаал хэлээд дуулчихна.

Цээл сайхан уртын дуугаа шуранхайлж, цэнхэр толгодтой, цэнхэр нууртай, цэвэр байгальтай эх орноо үүрд мандан бадруулж, өнө мөнхөд жаргааж яваарай Э.Дашнямаа.

Дууны өргөлт хэсэг дээр нүдээ аньж байгаа нь, заавал тэнцэнэ гэсэн хор шар үгүй мэт тэнцвэл тэр, тэнцэхгүй бол бас тэр л биз гэсэн байртай хээ шаагүйхэн дуулж байгаа нь, илүү дутуу хөдөлгөөнгүй хаа нэг гараа дэлгэнэ, дээрээс орилж хашхирч худлаа нугалаа гаргаагүй нь хамгийн гоё бөгөөд хамгийн үнэн нь. Анхны үзүүлбэр дээрээ “Хурд” хамтлагийн “Бүсгүй минь” дууг дуулахдаа “Амсаад ханаагүй жаргал аа” гэдэг хэсэг дээр нүдээ тас аниад “ханааагүй” гэдэг үгийг уртаар удаанаар дуудсан нь, “нөхөж явах нь дээ” гэдэг хэсэг дээр үл ялиг инээмсэглэсэн нь бүр нэг хөөрхөн, хайр татахгүй байхын арга үгүй харц.
Нийгэм

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.