| | USD/MNT 0₮

САУН, БААР, ФИТНЕС, СПОРТ ЗААЛАНД ТАВЬСАН ХӨЛ ХОРИОГ ДАХИН НЭГ САРААР СУНГАЛАА

Коронавирусын халдвартай холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлд бүртгэлтэй сүм хийдүүд болон баар, саун, соёл урлагийн газрууд, фитнесийн үйл ажиллагааг зогсоосон билээ.

Тэгвэл НОК-иос гаргасан шийдвэрийг өнөөдөр хотын дарга С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн улс орнуудад Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ. Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт заал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгана" гэлээ.

Дэлхийн улс орнуудад Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ. Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт заал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгана
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.