| | USD/MNT 0₮

ГХЯ:ЭСЯ-НД ӨМНӨ НЬ БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР АВЧИРНА

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК шийдвэрээр маргаашнаас эхэлж Сөүл, Токио хотоос иргэдээ татан авах ажлын бэлтгэл ажлыг хангасан байна.

Өмнө гаргасан УОК-ийн шийдвэрээр тодорхой шалгуур тавьж, иргэдэд бүртгэл хийсэн. Нэг онгоцоор хязгаарлагдаагүй. Сөүлд байгаа 500 гаруй иргэд өөрийн биеэр Консулын газарт ирж бүртгэлээ хийлгүүлсэн. 10 гаруй хоногийн өмнө оочерлож байгаад бүртгүүлсэн иргэдийг очиж авчрах гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Түүнээс МИАТ болон бусад холбогдох албаныхан авлига авч хүмүүсийг бүртгээд байгаа зүйл байхгүй. Эх орондоо ирэх гэж байгаа олон иргэн бий.

Өнөөдрийн байдлаар 5600 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Газар газраас бүгдийг нь авчрах боломж байхгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс нөөц бололцоогоо ашиглаж авчирч байгаа гэдгийг иргэд ойлгохыг хүсье. Гадаадад байгаа монголчуудад Элчин сайдын яам болон Консулын хэлтэс цахимаар үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.

Шууд үзэх: 

Сөүлд байгаа 500 гаруй иргэд өөрийн биеэр Консулын газарт ирж бүртгэлээ хийлгүүлсэн. 10 гаруй хоногийн өмнө оочерлож байгаад бүртгүүлсэн иргэдийг очиж авчрах гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.