| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Халдвар авсан хоёр иргэнийг эмчилж эдгээсэн тул эмнэлгээс гаргалаа

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Халдвар аваад эмчлэгдсэн эхний хоёр хүнийг эдгээж эмнэлгээс өнөөдөр гаргана. Давтан шинжилгээнүүдэд вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан тул ийнхүү эмнэлгээс гаргана.

Гэхдээ энэ хоёр хүн 14 хоног тусгаарлагдах ёстой. Хоёулаа монгол хүн байгаа. Анхны батлагдсан хавьтлын 50 гаруйн хүнд гурван удаагийн давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалтад тусгаарлалтад байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй” гэв.

Тус хоёр эмэгтэйн хувьд БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сард ирсэн хүмүүс юм байна. 

Хоёр монгол иргэн бүрэн эдгэрсэн тул ийнхүү эмнэлгээс гаргаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.