| | USD/MNT 0₮

Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр дөрөвдүгээр сарын 1-ээс хэвийн ажиллана

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг "Цемент, шохой" үйлдвэрийн ажил гуравдугаар сарын 1-ний өдөр эхлэх байсан ч коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоож, амраажээ.

Тодруулбал, үйлдвэрийн хувьд 720 гаруй ажилчидтай. Цементийн үйлдвэр улиралын чанартай учир жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн амарч, гуравдугаар сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлдэг аж. Гэвч энэ жилийн хувьд дэлхий нийтээр тархаад буй коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс хөл хорио тогтоож, үйлдвэрийн ажил эхлэх хугацааг хойшлуулжээ.

Одоогийн байдлаар ажилчдын 40 гаруй хувийг хөл хорио тогтоох хүрээнд түр амрааж, ажиллаж буй ажилчдыг өдөрт зургаан цаг ажиллуулж байгаа юм. Тэгвэл тус үйлдвэр 2020.04.01-ний өдөр буюу нөгөөдөр хэвийн ажиллаж эхлэх юм байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.