| | USD/MNT 0₮

ЭМНДЕГ:НДШ-ИЙГ ТЭГЛЭХ ЧИГЛЭЛ ЖУРАМ ИРЭЭГҮЙ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт ард иргэддээ хандан мэдээлэл хийсэн. Мэдээллээр зургаан сарын хугацаанд ААН-үүдийн НДШ-ийг тэглэж, иргэдээс орлогын албан татвар авахааргүй болсон. Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийн төлөлтийг ч зургаан сараар тэглэх шийдвэрийг гаргасан.

Тэгвэл энэ шийдвэр, үүрэг чиглэл Нийгмийн даатгалын ерөнхий газарт ирсэн эсэхийг тодруулахад “Ерөнхий сайдын танилцуулсан шийдвэрийг дагаж хуульд өөрчлөлт оруулах эсвэл журам шинэчлэн батлах шаардлагатай, өөрөөр хэлбэл эрхзүйн зохицуулт хийж байж хэрэгжилтийг ханган ажиллах боломж бүрдэнэ.

Манай ХНХЯ үүнийг боловсруулж байгаа бөгөөд одоогоор манайх руу ямар нэг хэрэгжүүлэх чиглэл, журам, аргачлал аль ч ирээгүй байна. Тодорхой болохоор эргээд мэдээлэл өгнө” гэлээ.

Ерөнхий сайдын танилцуулсан шийдвэрийг дагаж хуульд өөрчлөлт оруулах эсвэл журам шинэчлэн батлах шаардлагатай, өөрөөр хэлбэл эрхзүйн зохицуулт хийж байж хэрэгжилтийг ханган ажиллах боломж бүрдэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.