| | USD/MNT 0₮

120 автобусны буудалд хоёр ширхэг дулаан зогсоол байрлуулжээ

Ж.Энхжаргалан өөрийн хөрөнгөөр 120 автобусны буудалд хоёр ширхэг дулаан зогсоол байрлуулжээ. Уг зогсоолыг аравдугаар сарын 21-нд ХУД-т хүлээлгэн өгч, нээх аж. Өнгөрсөн жилийн өвөл СХД-ийн Сүлжмэлийн урд зогсоолд дулаан зогсоол байрлуулж байсан юм. Дулаан зогсоолын хувьд дотроо өндөр хурдны үнэгүй Wi-Fi интернэт, халуун хүйтнээр үлээх air condition, шалнаасаа халдаг, 3 давхар шилтэй, шөнөдөө маш гоёмсог асах гэрэлтүүлэг, 24 цагийн гадна дотор камержуулалт, кодтой хаалга, дотроо суух сандал, 18m2 талбай бүхий иргэдийн ая тухтай байдлыг хангасан орчинтой аж.  

Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.