| | USD/MNT 0₮

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД Ж.ГАНБАТЫГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР ТАВИХААР УЛАЙРЧ БАЙНА

Засаг даргын орыг түр орлон гүйцэтгэгч Ж.Ганбат 

Говь-Алтай аймагт Засаг дарга нар нь тогтдоггүй. Учир нь авлига, албан тушаал, зодоон нүдээний хэргээр суудлаасаа буучихдаг гэж хэлж болно.

Өнгөрсөн сард тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нэгэн бүсгүйн амиа алдсан золгүй хэрэг явдалд нэр нь холбогдож, улмаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байгаа юм.

Харин түүний оронд Засаг даргын орлогч Ж.Ганбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Говь-Алтай аймаг хэзээ Засаг даргатай болж, аймгийн ажил нь цэгцрэх нь мэдэгдэхгүй. Сонгууль өнгөртөл Засаг даргатай болохгүй байх гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийнхөө хүнийг засаг ноёноор тавиулчих гэсэн нууцхан хүсэл зорилго нь илт байгаа.

Ер нь тус аймагт албан тушаалын зодоон их байдаг талаар эх сурвалжууд хэлдэг. Өнгөрсөн 2016 онд Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн болж, Говь-Алтай аймгийг эрх мэдлийнхээ хэрэгсэл болгосон гэхэд хилсдэхгүй болов уу.  

Шалтгаан нь аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндоржийг 2016 оны сонгуулийн дараа Засаг дарга болох гэтэл Ш.Раднаасэд “Алтай констракшн”-ий ЖДҮ-чин Х.Бат-Эрдэнэ нийлээд дээрх хүний боломжийг тас хааснаас үүдэж Говь-Алтай аймагт улс төрийн өнөөгийн хуваагдмал талцал эхэлжээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ашиг хонжоо хайсан томилгоог хийх гэж улайрсан. Магадгүй Х.Бат-Эрдэнэтэй нийлж уул уурхайн хэдэн лиценз авах гэсэн байх. Тэдний найруулсан хор, хонжоо санаснаар болж С.Гансэлэм гэж хүнийг нийслэлээс урилгаар авчирч Засаг дарга болгож гурван жил алтайг самарсан гэдэг.

С.Гансэлэмийг хэр ажилласныг Алтайчууд мэднэ. Хүний шунал гэж хязгааргүй зүйл байдгийг харуулсан Ш.Раднаасэд аймгийн Засаг даргаар өөрийнхөө хүнийг тавихаар санаархаж, улайрч байна.

Тодруулбал Ш.Раднаасэд өөрийг нь дагадаг Т.Ганзориг, С.Гансэлэм, Ж.Ганбат нараас аль нэгийг нь Засаг даргаар тавихаар ажиллаж эхэлсэн бололтой.

Ингэхийн тулд сөрөг хүчин АН-ын дэмжлэг их чухал учраас Ш.Раднаасэд аймгийн АН-ын дарга Г.Чинбаттай найзын холбоотой.  

Гэхдээ яг хачир дээрээ Г.Чинбат юугаа ч мэдэхгүй эрх ашиг хаашаа тийшээ л хүн тиймээс аймгийн АН-ынхныг хуучин засаг ноён О.Амгаланбаатар баздаг. Тэгэхэээр О.Амгаланбаатартай тохироо хийгээд явах байх.

Засаг даргын суудал горилогчдоос С.Гансэлэм, Т.Ганзориг хоёрын хувьд тендер наймаалж байгаа бичлэг байдаг гэсэн үүгээрээ барьцаалагдаж бараг л боломжгүй хувилбаруудтай.

Тэгэхээр одоогийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатыг боломжтой гэж тооцжээ. Гэхдээ Ж.Ганбат бол цэвэрхэн хүн огт биш. Түүнийг дагасан олон сөрөг мэдээллүүд байдаг.

Тэрбээр уугуул нутаг нь Говь-Алтай аймгийнх ч биш. Ааваараа нутаг усаа хөөвөл Увс нутгаас гаралтай нэгэн. Хэрвээ Говь-Алтай аймгийн Засаг даргаар Ж.Ганбатыг сонгох юм бол алтайчууд хэзээч хүлээн зөвшөөрөхгүй.

Алтайчууд угаас их нутгархаг хүмүүс. Дөрвөдүүдийн толгойд явсан болохоос бөөрөнд яваагүй хөх харчууд гэдэг. Иймээс Засагт ханы хөх харчууд Говь-Алтай аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо дөрвөд хүнээр нээлгэж дөрвөдүүдийн туган дор наадам хийхгүй гэж эртнээс эсэргүүцэж эхэлжээ.

 

Ш.Раднаасэд өөрийг нь дагадаг Т.Ганзориг, С.Гансэлэм, Ж.Ганбат нараас аль нэгийг нь Засаг даргаар тавихаар ажиллаж эхэлсэн бололтой.
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.