| | USD/MNT 0₮

"ЧИНГИС ХААН" БАНКНААС ХАХУУЛЬ АВДАГ БАЙСАН ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Ч.АЛТАНХУЯГ НАРЫГ ШҮҮХЭЭС ТОРГОЖЭЭ

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга асан Ч.Алтанхуягийг "Чингис хаан" банкнаас хахууль авдаг байсан хэргээр хуулийн байгууллага шалгаж, хоёр удаа цагдан хорьж байсан юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн 2017 оны 08 сард “Чингис хаан” банкинд жилийн 15,2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан 30 тэрбум төгрөгийн жилийн хүүг 5,5 хувь болгон бууруулсныхаа хариуд өөртөө 1-1,3 хувийн хүү тооцуулж, 86,2 сая төгрөг хахууль болгон авсан нь тогтоогдсон байдаг. 

Тэгвэл түүнд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлж байсан. Харин өнгөрсөн баасан гарагт тус газрын дарга асан Ч.Алтанхуяг болон “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Хэргийн холбогдогч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт нийслэлийн прокурорын гаргасныг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн нь энэ юм байна. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцож, улмаар Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банкинд байршуулах эрхийг гурван жилээр хасч, гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцож, улмаар Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банкинд байршуулах эрхийг гурван жилээр хасч, гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.