| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Дархан-Уул аймагт коронавирусыг оношлох бүрэн боломжтой боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. ЭМЯ ХӨСҮТ-тэй хамтраад дөрвөн аймагт коронавирусыг эмчлэх бүрэн боломжтой болгож байгаа юм байна.

Тэрбээр “ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна. Орон нутагт болон манай төвд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Тодруулбал, тусгаарлалтад байгаа 32 иргэнд коронавирус илрээгүй гэсэн үг юм. Одоогоор 200 гаруй иргэн тусгаарлалт ажиглалтад байж эмчлүүлж байна.

Өчигдрийн байдлаар орон нутагт болон манай төвд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Харин нэг сайн мэдээ дуулгахад Дархан-Уул аймагт шинэ төрлийн коронавирусыг илрүүлж, оношлох бүрэн боломжтой болсон. Хүн нь сургагдаж очсон, оношлуур хувиарлагдсан байгаа. Тэгэхээр хойноос хилээр орж ирж байгаа иргэдэд шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон. Мөн Дорнод аймагт оношилдог болох бэлтгэлээ базааж байна. Ингэснээр бидний ажлын ачаалал тодорхой хувиар буурна” гэлээ.

Дархан-Уул аймагт коронавирусыг оношлох, илрүүлэх бүрэн боломжтой болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.