| | USD/MNT 0₮

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: БНСУ-ын жүжигчид Монголд аялсан аяллаа "Жигшмээр" хогийн аялал байсан хэмээв

БНСУ-ын алдартнуудын Монгол дахь аяллыг харуулах MBC телевизийн “The Men Who Wipe the Earth” энтертайнмент нэвтрүүлгийн трэйлер өчигдөр цацагдсан.

Энэхүү нэвтрүүлэг нь алдартнуудыг ямар ч урдчилсан бэлтгэлгүйгээр улс орнуудаар аялуулдгаараа онцлогтой. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт алдарт жүжигчин Ким Сок Хун, Квон Юл, инээдмийн жүжигчин Лим Вүү Ил, жүжигчин Шин Жэ Ха болон алдартай YouTuber-үүд оролцжээ.

Нэвтрүүлгийн трэйлер дээр эхлээд монголын үзэсгэлэнт байгалийг онцолж, араас нь хогийн цэг болон ус нь ширгэж,  эвдэж сүйдсэн байгалийг харуулжээ. Мөн тэд тус аяллаа “жигшмээр хогийн аялал” хэмээн нэрлэсэн байна.

Тус нэвтрүүлэг нь бүрэн эхээрээ энэ сарын 15-ны өдөр 21:00 цагаас MBC телевизээр цацагдах юм байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.