| | USD/MNT 0₮

“BLUE SKY TOWER”-ийн үйлчлүүлэгч, ажилчид тарваган тахлын халдварт өртөх ЭРСДЭЛГҮЙ болохыг мэдэгдлээ

“Blue Sky Tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй” гэх мэдээллийг бид өчигдөр газар дээрээс нь шууд дамжуулан хүргэсэн. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллийг тодруулахад, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Blue Sky Tower-н 2 давхрын 00-ын өрөөнд ууттай тарвага боогоод орхисон гэх мэдээллийг өгсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дуудлагын баг бүрэлдэхүүн ажиллалаа.

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Тухайн тарвагыг 00-ын өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.