| | USD/MNT 0₮

Билъярд тоглож байгаад маргалдсан хүүхдүүд нэгнээ ХУТГАЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа." гэх мэдээлэл бүртгэгджээ. Эл мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай, эрэгтэй , 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн аж. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар биллиард тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ.

Одоогоор хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өглөө. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.