| | USD/MNT 0₮

ОБЕГ: 61 настай иргэн сураггүй алга болоод зургаа хонож байна

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газар тус сумын харьяат иргэн Б /61 настай, эрэгтэй/ нь 10.02-ны өдрийн 22:00 цагийн орчим “Цагаан хашаат” амралтын газраас сураггүй алга болсон байна.

Энэ тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт ОБЕГ хүлээн авсан аж. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Жаргалант багийн төв болон “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас баруун хойд зүгт 35 км-т “Далайн булаг” гэдэг газар хүртэл, мөн баруун  хойд зүгт  Жаргалант багийн “Өгөөмөр гэдэг газар хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр  зогсоосон аж. 10.08-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.