| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ. 

Энэ жил дэлхийн 200 гаруй орон тархсан Коронавирусын халдварт өвчнөөс болж дэлхийн эмч нар болон Монголын эмч нар ачаалал ихтэй цаг наргүй, нойр хоолгүй ажиллаж зүтгэж байгааг хүн бүхэн мэднэ. Эмч нар баяраа тэмдэглэхээс илүүтэй энэ өвчнийг дарж, дэлхийг эдгээж авахын төлөө хүчин зүтгэж байгаа тэднээр бахархахгүй байхын арга байхгүй юм. 

Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болдог бөгөөд  эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж  амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналыг олгодог уламжлалтай. 

Ингээд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ  үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн баярын мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.