| | USD/MNT 0₮

Дорнод аймагт хээрийн түймэр гарч 3000 га орчим талбай өртлөө

Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "Авдар хараат" гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 10.08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртсөн.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.