| | USD/MNT 0₮

УДЭТ-ын захирлаар Н.Наранбаатар томилогдлоо

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу өнөөдөр /2024.10.07/ үүрэгт ажлаа хүлээлгэж өгчээ.Түүний түр орлон гүйцэтгэгчээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар томилогдсон байна.

Н.Наранбаатар нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажилладаг бөгөөд "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг уран бүтээлүүдийг найруулан үзэгч түмэнд толилуулсан байдаг.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.