| | USD/MNT 0₮

Банкны салбарын нийт зээлийн багц өмнөх оны мөн энэ үеэс 33.6 хувиар өслөө

2024 оны 8-р сарын байдлаар банкны салбарын чанаргүй зээлийн хувь оны эхнээс 1.6 нэгж хувиар буурч 5.8%-д хүрэв. 

Банкны салбарын нийт зээлийн багц өмнөх оны мөн үеэс 33.6% өсөж 34.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой бизнесийн зээл олголт нэмэгдсэнтэй холбоотой байна.

Уул уурхай, тээвэр, агуулах, боловсруулах, барилга, худалдаа, үйлчилгээний салбарын зээл олголт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ.

2024 оны 8-р сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн багц 34.2 их наяд төгрөгт хүрч оны эхнээс 24.4%-аар, өмнөх оны мөн үеэс 33.6%-аар өсөөд байна. Зээлийн багц өссөн бол нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 5.8% болж өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурч, сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.