| | USD/MNT 0₮

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Н.ӨСӨХБАЯР ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ ҮЗҮҮРЛЭВ

“Алдар” спорт хорооны зааланд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, дархан аварга Д.Дамдин агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр болов. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Их шөвөгт улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар шалгарсан байна.

Нэрэмжит барилдааны эзэн дархан аварга Д.Дамдин агсан нь Улсын баяр наадамд таван жил дараалан түрүүлсэн хосгүй амжилтын эзэн ба 1956 оны наадмаар анх удаа түрүүлж, улсын арслан, 1957 онд түрүүлэн улам нэмэх чимэг, 1958 онд улсын аварга, 1959 онд даян аварга, 1960 онд түрүүлэн дархан аварга цол хүртсэн суут бөх байлаа. Тэрбээр улсын баяр 23 удаа шөвгөрсөн энгүй хүчтэн байсан бөгөөд маш хурдан шуурхай барилдаантай түүнийг тухайн үеийн бөхийн тайлбарлагчид “Гарлаа, өрлөө, давлаа” гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.