| | USD/MNT 0₮

ХУВИАРАА НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ ИРГЭДИЙН ШИМТГЭЛИЙГ ТЭГЛЭНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр ард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан.

Шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд ААН-үүд, компаниудын 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, тэглэнэ.  Мөн дээрх хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татварыг авахгүй.

1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж үлдсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно гэх мэт ард иргэдэд хэрэгтэй шийдвэр гаргаснаа танилцуулав.

Тэгвэл дөнгөж сая Засгийн газар нэмэлт шийдвэр гаргаж хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийг тэглэхээр болжээ.

Засгийн газар нэмэлт шийдвэр гаргаж хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийг тэглэхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.