| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Хятад улс манайхаас авдаг экспортын бүтэгдээхүүнээ хэвийн авна гэсэн, тэгэхээр улсын төсөв тасрахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэд хэдэн удаа Засгийн газар хуралдсан. Жилийн хугацааны хүндрэлийг давж гарах боломж байна. Тийм учраас эхний зургаан сарын төлөвлөлтийг биелүүлэн танилцуулж байна. Дараагийн зургаан сарын төлөвлөгөө ч бий. Тухайн үед нь танилцуулна.

Эдийн засаг экспорт дээр тогтож байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаад эхэллээ. Гэхдээ урд хөршийн нөхцөл байдал сайжирсан. Тиймээс нүүрсний экспортоо хэвийн явуулах тал дээр арга хэмжээ авч байна. БНХАУ манайхаас авдаг экспортын бүтээгдэхүүнээ хэвийн авна гэдгээ хэлсэн. Тиймээс улсын төсөв тасрахгүй.

Аль болохоор эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд хуучин хэвэнд нь оруулах боломж нөхцлийг хайж ажиллаж байна. Нэг жилийн дотор улсын эдийн засаг тогтвортой байна” гэлээ.

Эдийн засаг экспорт дээр тогтож байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.