| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Сонгуулийг хойшлуулах нөхцөл үүсээгүй, мөн Засгийн газар огцрохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өглөө. Тэрбээр "Одоогоор манай улсын УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл үүсээгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн уриалгын дагуу хүндэтгэлтэй хандаж, судалж үзнэ. Халдварын дэгдэлт гарсан БНСУ сонгуулиа хойшлуулах талаар яриагүй байна.

Яг одоогоор сонгуулийн тухай яримааргүй байна. Бидэнд үүнээс өмнө шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Улстөржмөөргүй байна. Би энэ удаагийн сонгуулийг аль болох өртөг зардал багатай зохион байгуулахыг хичээнэ гэж бодож байгаа. Намын даргын хувьд дараах гурван шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлнэ.

  1. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хувийн эрх ашгаа эх орныхоо эрх ашгийг доогуурт тавьж чаддаг, ёс суртахуун, ёс зүйтэй хүнийг,
  2. Мэдлэг боловсролтой хүнийг,
  3. Ажлын дадлага туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 24-нд Засгийн газар огцрох эсэх талаар хариулт өгье. Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ ч өөрчлөхгүй " гэлээ.

У.Хүрэлсүх: Сонгуулийг хойшлуулахгүй, мөн Засгийн газар ч огцрохгүй
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.