| | USD/MNT 0₮

Хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дараах долоон шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, хувийн хэвшлийн ажилтан бүрд сар бүр 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж байна. 

  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд ААН-үүд, компаниудын 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, тэглэнэ.
  2. Мөн дээрх хугацаанд ажиллагсдын цалингаас орлогын албан татварыг авахгүй.
  3. 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ээс орлогын албан татвар авахгүй.
  4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж үлдсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
  5. Малчдаас ноолуур авахад зориулж, 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж ажиллана.
  6. Сар бүр олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг тодорхой хувиар бууруулна.
Ажлын байраа хадгалж үлдсэн хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.