| | USD/MNT 0₮

Гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож, 4-р сарын 15-наас шатахууны үнийг бууруулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна. Эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх зургаан зүйл бүхий шийдвэрийг гаргажээ. Үүнд: 

  1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
  2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. 
  3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлнө. /ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/
  4. Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.
  5. Малчдаас ноолуур авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
  6. 18 хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30.000 төгрөг болгож байна. 
  7. Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.

Энэ ажлыг хийхийн тулд ерөнхийдөө 5.1 их наяд төгрөгийг зарцуулна.

Гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож, 4-р сарын 15-наас бензиний үнийг бууруулна
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.