| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл: Халдварын улмаас нас барсан хүний биеэс ч вирус илэрч байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн дэгдэлтийн хоёр дахь давалгаанд залуу үеийнхэн илүү өртөж байгааг онцолсон юм. Мөн тэрбээр "Дэлхийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 10-45 насны хүмүүс өртөх нь ихэслээ. Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн судлаачид нийтийн бохир усны цооног буюу цэвэрлэх байгууламжаас коронавирусийг илрүүлсэн байна. Ингэхээр энэхүү вирус нь агаар дуслаас гадна хүний өтгөн, шингэнээр халдварлах магадлал ихэсч байгаа юм. 

АНУ-д өвчлөл хурдацтайгаар тархаж, нийт тохиолдлын тоогоороо БНХАУ-ыг давсан. Гэхдээ Билл Гэтс тэргүүтэй судлаачийн хэлснээр АНУ-д коронавирусийн оргил үе тохиох болоогүй байна гэж мэдэгдсэн. Мөн Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар энэ коронавирус хамгийн багадаа 16-18 сар хамт байх нь ээ. Тиймээс тархалт буурч байна гэж огт бодож болохгүй. Ялангуяа өвчтөн нас барсны дараа ч биеэс нь вирус илэрсэн тохиолдол гарсан" гэв.

ЭМЯ: Халдварын улмаас нас барсан хүний биеэс нь вирус илэрч байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.